БОРЛУУЛАЛТ

“Эйч Эйч Ай” ХХК нь Улаанбаатар хот болон орон нутагт байрлах гэрээт салбар нэгжүүдээр дамжуулан бүтээгдэхүүнээ бөөнөөр нийлүүлдэг. Бид хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь, өрсөлдөхүйц үнээр нийлүүлж, эргэх холбоотой ажилладаг. Бидний давуу тал:

  • Бүтээгдэхүүний чанарын баталгаа
  • Тасралтгүй, найдвартай ханган нийлүүлэлт
  • Өрсөлдөхүйц үнэ
  • Гэрээний уян нөхцлүүд
  • Орон даяар түгээлтийн сүлжээ

ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Тос тосолгооны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа бол хэрэглэгч нэг бүрт чиглэсэн үйлчилгээ юм. Хэрэглэгчдэд илүү ойр, хүртээмжтэй ажиллахын тулд УБ хот болон орон нутагт 30 гаруй гэрээт салбар дэлгүүрүүд бий болгосон. Бид энэхүү гэрээт салбар дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчиддээ олон улсын стандартад бүрэн нийцсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг хүргэж байна. “Эйч Эйч Ай” ХХК цаг ямагт техник, технологийн шинэчлэл хийхээр эрмэлзэж, харилцагчдад найдвартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ирсэн. Тиймээс ч тоонд бус чанарт анхаарч, хэрэглэгчдэд тустай байршилд шинээр гэрээт салбар нээхийг зорьж ажилладаг. Мөн төлбөр тооцооны бүх хэлбэрээр хэрэглэгчдэдээ үйлчилж байгаа нь цаг хэмнэж, боломжийг нэмэгдүүлж байна.