Захирлын үг

Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Манай компани 2007 онд “Эйч Эйч Ай” ХХК нэртэйгээр байгуулагдаж Монгол улсын уул уурхай салбарт SINOPEC, YUANGEN брендийн тослох материал, сэлбэг хэрэгсэл  нийлүүлэн үйл ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд бид харилцагч нартаа түүхий нефьтээр суурь тосоо үйлдвэрлэдэг, шилдэг технологийн шийдэл бүхий тос тослох материалыг дотоодын зах зээл, харилцагч нартай ханган нийлүүлэхийг эрхэм зорилтоо болгосоор ирсэн.

Манай компаний бүтээн байгуулсан болон гаргасан ололт амжилт бүхэн чадварлаг сайн ажилчдын нөр их хөдөлмөр үнэнч хэрэглэгч та бүхний итгэл найдварын үндсэн дээр тогтож байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Бид цаашдаа ажилчдаа урамшуулж, сурч мэргэшихэд нь улам дэмжин ажиллах, харилцагч нартай чанартай бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ Монгол улсын хөгжил цэцэглэлт, уул уурхайн салбарт түүхэн цаг үетэй хөл нийлүүлэн үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн, бизнесийн цар хүрээгээ тэлэх зорилт тавин ажиллаж байна.

Манай хамт олонд итгэл найдвар хүлээлгэн хамтран ажиллаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлэн цаашид бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн харилцагч, хэрэглэгч, захиалагч та бүхний ажил үйлс бүтэмжтэй байж, ажлын үр дүн өгөөжтэй байхын ерөөлийг өөрийн болон байгууллага хамт олныхоо өмнөөс дэвшүүлье.

Хүндэтгэсэн

“Эйч Эйч Ай” ХХК -ийн Гүйцэтгэх захирал Цэцэнбилэг