ИМПОРТ

Манай компани нь БНХАУ-аас тос тосолгоо, сэлбэг хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүнийг Замын-Үүд, Бичигт, Гашуун сухайтын боомтоор импортлож өөрийн эзэмшлийн 1 агуулах, Улаанбаатар хотод 25 гэрээт дэлгүүр, Орон нутагт Эрдэнэт хот, Дархан хот, Өмнөговь аймгийн Цогтцэций сум зэрэг гэрээт салбаруудаар дамжуулан борлуулдаг, Монгол улсын тосны импортын томоохон 10 компанийн нэг юм. Эйч Эйч Ай ХХК нь БНХАУ -ийн тосны зах зээлийн 35%-г дангаар хангадаг Sinopec Lubricant Co.,Ltd болон Shandong yuangen petrochemical Co.,Ltd зэрэг газрын тосны бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч компанитай хамтран ажиллаж, дэлхийд үнэлэгдсэн шилдэг бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. Мөн ОХУ-ын “Trafigura”, “Gunvor” зэрэг томоохон трейдер компаниудтай амжилттай хамтран ажиллаж байна. Өнөөдөр бид олон улсын чанарын стандарт /ГОСТ, MNS, ЕВРО-2,3,4,5/-д бүрэн нийцсэн, хүний биед хор хөнөөлгүй, байгаль орчинд ээлтэй, машины эд ангид сайнаар нөлөөлөх бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэгчиддээ хүргэж байна. Өөрөөр хэлбэл хүхрийн хэмжээ бага, аль ч талаараа үзүүлэлт сайтай, Монгол орны техник ашиглалтын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг “Эйч Эйч Ай” ХХК нийлүүлдэг.

Тос, тосолгооны материал

Битум

Сэлбэг

Мазут

Импортоор орж ирсэн бүтээгдэхүүнийг компанид хүлээн авахын өмнөх чанарын хяналт Манай компани нь импортын тос тослох материал, сэлбэг, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг дараахи бодлогыг баримталж хэрэгжүүлдэг.

  • Монгол улсын болон олон улсын стандартад тэнцсэн тос тослох материал, сэлбэг, газрын тосны бүтээгдэхүүн импортлох
  • Импортын бүтээгдэхүүний “Хор хөнөөл аюулгүйн лавлах /MSDS/”-ийг хэрэглэгч, ажилтнуудад түгээх
  • Импортын барааг хүлээн авах үед чанарын хяналт шинжилгээг хийж гадаад нийлүүлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шалгах, баталгаажуулах
  • Манай компанийн импортын бүтээгдэхүүн хүлээн авах агуулах нь чанарын стандартад нийцсэн аюулгүй ажиллагааг 100% хангасан.
  • Улаанбаатар хот дахь орчин үеийн тоног төхөөрөмжтэй “Итгэмжлэгдсэн лаборатори”-оор баталгаажсан тос тосолгооны бүтээгдэхүүн
  • Импортын бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлагыг гадаад нийлүүлэгчтэй байгуулах гэрээнд тодорхой тусгах, импортын барааны дагалдах бичиг баримтаар баталгаажуулах