Бизнесийн ёс зүй ба хариуцлага бол ЭЙЧ ЭЙЧ АЙ ХХК ийн суурь үнэт зүйлс бөгөөд хамтрагч нарын өмнө хүлээсэн итгэлийг дааж үйл ажиллагаа явуулах нь манай бизнесийн үндэс юм. Бид хамтрагчиддаа шударгаар, ёс зүйтэй хандах болно гэдэгтээ итгэл төгс байна.

Манай Байгууллага Хариуцлагатай Бизнесийн Ёс зүйн зарчим (цаашид Бизнесийн зарчим гэх) нь бидний бизнесийн бүхий л үйл ажиллагааг удирдан чиглүүлэх стандартыг тогтооно. Энэ зарчмын дагуу бид авлигыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой заасан. Төрийн албан хаагч, ханган нийлүүлэгч болон үйлчлүүлэгчидтэй харьцахдаа бид хахууль өгөх болон авахгүй байх мөн дээрх үйлдлийг бидний нэрийн өмнөөс бусад этгээд хэрэгжүүлэхийг хатуу хориглоно. Бидний үйл ажиллагаа өрнөж буй газар зүйн байршлаас үл хамааран бизнесийн ёс зүйн өндөр стандартыг баримтлан ажиллана.

Авлига энэ зорилтыг хөсөрдүүлж, итгэлийг сулруулж, хөрөнгө оруулалтыг түлхэж, бидний хөрөнгө оруулалтын баталгаа болох хууль дээдлэх ёсыг сулруулж, зардлыг өсгөж, бизнесийн орчныг тодорхойгүй болгодог. Энэ нь манай бизнесийн хөгжлийн нааштай үр дүн авчрах чадварыг үлэмж бууруулдаг.

Хахууль ба бусад авлигын төлбөр нь хууль бус юм. Энэ бодлогыг чандлан баримтлахаас гадна манай ажилтан, гэрээт гүйцэтгэгч нар үйл ажиллагаа явуулдаг улс орныхоо хууль тогтоомжийг даган мөрдөх үүрэгтэй байна.

Энэ бодлогын зорилго нь ЭЙЧ ЭЙЧ АЙ ХХК компаний төв болон салбарууд, хамтарсан аж ахуйн нэгж, түнш, бидний хамтрагч болон биднийг төлөөлөн ажилладаг бусад этгээд зэрэг нь байгууллагын бүх түвшинд бүхий л төрлийн зохисгүй үйлдэлтэй тэмцэх стандартыг тогтооход оршино.

Дараах чиглэлийг хамарсан Авлигаас сэргийлэх гүйцэтгэлийн дэлгэрэнгүй стандартыг (цаашид Гүйцэтгэлийн стандарт гэх) нэвтрүүлсэн бөгөөд үүнийг Бизнесийн шударга ёсыг хангахад хүсэлт тавьсанаар авах боломжтой.

А–Бэлэг сэлт өгөх, дайлж цайлах, зугаацуулах

Б–Ашиг сонирхлын зөрчил

В–Зуучлалын төлбөр

Г–Компанийн хөрөнгийг ашиглах

Д–Улс төрийн хандив

Е–Төрийн албан хаагч нартай харилцах, лоббидох

Ё–Хүмүүнлэгийн хандив

Ж–Нийгэм болон орон нутагт хөрөнгө оруулах ба жижиг бизнес хөгжүүлэх үйл ажиллагаа

З–Ивээн тэтгэлэг

И–Зуучлагч ажиллуулах, төлбөр төлөх, хамтарсан аж ахуйн нэгж, түнш компаниуд Бид Худалдааний ил тод байдлын гэх зэрэг олон улсын хөтөлбөрт оролцох замаар засгийн газар, хувийн хэвшил, байгууллагуудтай хамтран сайн засаглал, хариуцлагатай уул уурхай, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг