ТЭЭВЭРЛЭЛТ

“Эйч Эйч Ай” ХХК нь тос тослох материал, сэлбэг хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүнийг өөрийн тээврээр хүргэхээс гадна төрийн үйлчилгээний болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүсэлтээр хэрэгцээт газарт нь тусгай зориулалтын автомашинаар, технологийн дагуу тээвэрлэн хүргэдэг. Нэг удаагийн тээвэрлэлтээр бид 17-20тн тос тослох материалыг Монгол орны өнцөг булан бүрт түгээн үйлчлэх боломжтой. “Эйч Эйч Ай” ХХК нь үйлчлүүлэгчиддээ түргэн шуурхай үйлчлэх, ажилтан бүр сэтгэл хангалуун ажиллах орчныг бүрдүүлэхээр тээврийн паркаа сүүлийн жилүүдэд эрчимтэй шинэчилж, томоохон хөрөнгө оруулалтыг хийж байна. Таны сонгосон бараа бүтээгдэхүүний хэрэглээний чанар, өнгө үзэмжийг хадгалж түүнд тохирсон тээврийн нөхцөлөөр тээвэрлэлтийг зохион байгуулна. Импортлогчдын үйлдвэрлэгчидтэй холбон тээвэрлэлтийг гадаадын тээвэр зуучийн компаниудтай хамтран зохион байгуулна. Олон улсаас тээвэрлэгдэн ирэх таны ачаа барааг өөрийн хяналтандаа байлгаж тэдгээрийн алхам бүрийг танд мэдээлнэ. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс тодорхой нэрийн барааг хадгалалтын нөхцөл хангасан гаалийн баталгаат агуулахад хадгална. Дэлхийд танигдсан чанартай бараа бүтээгдэхүүний талаархи мэдээллээр таныг хангаж, үйлдвэрлэгчидтэй холбогдон тээвэрлэлтийг зохион байгуулна.