Бид хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн тасралтгүй хөгжиж зах зээлээ тэлэн Монгол улсын газрын тосны салбарт хувь нэмрээ оруулах замаар олон улсын стандартад нийцсэн шинэлэг, өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж ажиллана.

Чанарын бодлогыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ.

  1. Хуулийн нийцлийн хүрээнд
  • Үйл ажиллагаа, бүтээгдэхүүнд хамаарах хууль бусад тогтоомжийн зохицуулалтын шаардлагуудад нийцэж ажиллана.
  • Түншлэгч, харилцагч, хэрэглэгчдийн шаардлагад нийцэж ажиллана
  1. Тасралтгүй хөгжих, зах зээлээ тэлэх хүрээнд
  • Орчин үеийн техник технологийн хөгжил, мэдээллийн технологийн боломжуудыг ашиглан үйл ажиллагааны чанар бүтээмжийг дээшлүүлж, дижитал шилжилтийг дэмжинэ.
  • Хөгжлийн чиг хандлага, цаг үеийн шаардлага, техник технологийн ололт амжилттай уялдуулан, байгууллагын мэдлэг, удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо, үр дүнтэй хөрөнгө оруулалт, үр нөлөөтэй дотоод аудитад үндэслэн чанарын менежментийн тогтолцооны тасралтгүй сайжруулалтыг хангана.
  1. Сэтгэл ханамжийг дээшлүүлэх хүрээнд
  • Ажилтнууд болон олон нийтэд үйлчилгээ үзүүлж буй нийгмийн үйлчилгээг тогтвортой хадгалж, хүртээмж, чанарыг сайжруулан, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг тэдний хүлээлтээс давуулан биелүүлж ажиллана.
  1. Чанар, стандартын нийцлийн хүрээнд
  • Олон улсын чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид нийлүүлэх
  1. Шилдэг менежмент, олон жилийн туршлагад суурилсан
  • Ажилтнуудын мэдлэгийг байнга хөгжүүлж, тасралтгүй суралцагч байгууллага байна.
  • Мэргэшсэн олон жилийн туршлагатай ажилтны ур чадвараар дамжуулан шилдэг менежмент туршлагыг тасратгүй нэвтрүүлж ажиллана.
  • Хамрах хүрээ :

Чанарын менежментийн тогтолцоо нь Эйч Эйч Ай ХХК-н бизнесийн бүхий л үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээнд хамаарна.

Байршил :

УБ, ХУД 1-р хороо Залуу Монгол оффис 5 давхар 506 тоот / Оффис /

УБ, СХД УБ, 32-р хороо, Иргэний ахуйн Туул 15-35, 15-36 тоот / УБ Агуулах/